улс төр

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэргийг НПГ-т шилжүүлнэ

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан явдлыг хэн бүхэн мэдэж буй.

Тэгвэл уг хэргийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад, хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурорт удахгүй шилжүүлэх болсон бололтой. 

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар цагдаагийн мөрдөгчид шаардлагатай бүх л нотлох баримтыг цуглуулж, гэрчүүдээс мэдүүлэг авсан аж. Мөн хэд хэдэн гишүүдийн нэр яригдаж эхэлсэн гэх. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлт зэргээр гаднын нөлөөгүй, золгүйгээр амиа алдсаныг тогтоож, хэргийг хаах саналтай НПГ-т шилжүүлэхэд бэлэн болсон гэв.

745
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл