спорт

Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Б.Нямжавын хээр үрээ айрагдлаа

Таны сэтгэгдэл

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд 184  хязаалан шандас сорьсноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Ажнай галын гишүүн Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоо өргүүллээ. 

Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд үрээ хурдалжээ. Айргийн гуравт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын “Зурвас”цавьдар , айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр  үрээ хурдаллаа.

Дашрамд дурдахад, Ноднин Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд тодорч наадамчин олноо баясгасан. Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ хурдалсан юм. 

Өнөөдөр 14.00 цагаас Хүй долоон худагт Шүдлэн насны морьдын уралдаан эхэлнэ.

835
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл