Ш.Энхийн-Од “Орландо Мэжик” багтай арав хоногийн гэрээ байгуулснаар NBA-гийн багтай гэрээ байгуулсан анхны Монгол тоглогч боллоо.
Энэ талаар түүний аав гавьяат тамирчин Ц.Шаравжамц “Энэ өдрийг олон жил хүлээлээ дээ. НБА албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол боллоо. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна аа. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав. Одоо Жи лигийн баг руугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй миний хүү. Аав нь ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний олон жилийн хүсэл байсан шүү. Та нартаа ч бас баяр хүргэе. Сүүлд анхны олимпийн аваргатай болход ингэж их баярлаж байсан санагдаж байна” хэмээжээ.