Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөхөөр болсон гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ.
Тэгвэл тэрбээр энэ талаар тайлбар хийж, “Үндэслэлгүй мэдээлэл байна. Цуураад л байх юм. Одоо УИХ руу Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэх үгийг бэлдэж байна. Тэр үгний дараа Үндсэн хуулийн хэлэлцүүлэг явах гээд байна шүү дээ. Зүгээр л бодоход ийм их ажилтай байхад ажлаа яаж өгөх юм бэ, урдах ажлаа л хийж байна. Ажил хэвийн явж байна. Би харин сонгуулийн өмнө сонгуульдаа бэлдэнэ шүү” гэв.
Сэтгэгдэлүүд