шар мэдээ

Яг түүн шиг шоуны шүүгч Ганхүүг жүжигчин Онон шүүмжлэв

Таны сэтгэгдэл

“Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдэг оролцогчдын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөж байна. Өнгөрөгч Ням гарагт тус шоуны найм дахь дугаар үзэгчдийн хүртээл болсон бөгөөд энэхүү дугаарын ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорсон нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргэжээ. 

Учир нь тус шоуны шүүлт шударга бус болж байна хэмээн зарим үзэгч гомдол гаргаж эхэлсэн бөгөөд жүжигчин Н.Онон хамтран зүтгэгч Т.Бархүүгээ өмөөрөн “Бүгд заавал ээлжилж түрүүлэх ёстой юм бол шүүгч нарын хэрэг байсан юм уу ер нь!!! Шүүлт болгон дээр худлаа магтацгаагаад л. Хүн болгонд тал засаж, хүн болгоныг нэг нэг түрүүлүүлэх гэж хор найруулаад, тэр нь шоуг нь үзэгчгүй болгож. Чадалтай нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй арчаагүй монгол зан. Шударга хэлэхэд гол хор найруулагч, хүн болгоны сайн ах байхыг хүсэгч нь манай Ганхүү л юм даа” хэмээн өөрийн цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлжээ. 

764
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл