улс төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын гайхаш төрүүлсэн томилгоонууд үргэлжилсээр

0

Хар тамхи тээвэрлэж яваад Германд саатуулагдсан Монголын дипломатчдын гэмт хэрэг дэлхий нийтэд ил болсноос хойш Гадаад харилцааны яам, тэр дундаа сайд Д.Цогтбаатартай холбоотой хүндхэн асуудал ихээр яригдах боллоо.

Улсын их хурлын гишүүдийн хүүхэд, хүргэн, бэрүүд гадаад улсыг зорих болж, мэргэжлийн боловсон хүчингүй мэт харагдах нь хэвийн үзэгдэл мэт. Үүнд салбар хариуцсан сайдыг буруутгах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ салбарт нүүрлээд буй хар тамхины наймаа, хуйвалдаан, мэргэжлийн бус томилгооны эхлэлийг өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлүүлсэн гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдсэн.

Үнэхээр ч энэ үйл явдлыг батлах мэт экс ерөнхийлөгчийг тойрон хүрээлэгчид олон оронд элчин сайд, нарийн бичгийн дарга, зөвлөх жолооч хийдэг. Өнөөдөр тэдний хийж байгаа ажлын чанар, хэрэгжүүлж буй бодлого нь шаардлага хангахгүй байгаа тухай салбарынхан нь болон хамт ажилладаг хүмүүс нь ам уралдан ярьж байна.

Сүүлдээ бүр “ямааг тэмээ болгоно” гэдгийн үлгэрээр дөнгөж сургууль төгссөн залуухан боловсон хүчнээ эрх ямбатан болгожээ. Зүгээр ч нэг “тэмээ” болгохгүй элчин сайд нь Монгол руу мэйл шидэхэд л яамны нэг газрын дарга цагийн дотор шийдэх хэмжээний зохион байгуулалтад орсон байна. Эмх цэгц тогтоох хүсэлтэй, ажлаа сайжруулах тухай байнга ярьж, болохгүй бүтэхгүй хүмүүстэй хариуцлага тооцох тухай тогтмол ярьдаг сайд Д.Цогтбаатар нь суган доогуур нь хэрхэн хуйвалдаж буйг мэддэг болов уу.

Мэдсэн ч өөгшүүлэн ажиж суудаг гэж бодохгүй байна. Тэгэхээр Ц.Элбэгдоржоос эхлэлтэй Гадаад харилцааны яамны хууль бус томилгоо өнөөдөр хэдхэн фракцын дунд явдаг цус ойртсон үйл ажиллагаа гэдгийг хүн бүр хэлэх боллоо.

Дөлгөөн ‘Нандин зургаа дэлгэв’ /фото/

Өмнөх нийтлэл

Х.Баттулга: Г.Жамьяан гуай та бичсэн зүйлээ нотлохгүй бол хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй нь

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр