Өнөөдөр түүний Төрийн ордон УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах сэтгүүлчид ярилцлага өгөөд зогсож байхад нь биед халдсан УИХ-ын гишүүн М.Энхцэцэг хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сая төрийн ордонд Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах миний биед халдаж байна. Би өрөөнийхөө үүдэн дээр News.mn сайтын сэтгүүлчид яриа өгөөд зогсож байхад хажуугаас нэг эмэгтэй над руу дайрсан. Би “Хүүш ээ, би яриа өгч байна” гээд. News.mn сайтын сэтгүүлч хүртэл “Би яриа авч байна” гэж хэлсэн. Тэр эмэгтэй цаашаа явж байснаа эргэж ирээд нэг үнэмлэх харуулаад “Би Б.Найдалаагийн туслах байна. Чи Б.Найдалаагийн туслахыг Зохицуулагч хорооны зохицуулагч болох гээд явж гэж худлаа яриад байна” гээд над руу дайраад салахгүй байсан. Намайг ярилцлага ч өгөх боломжгүй болгоод би аргаа бараад өөрийнхөө утсыг гаргаж ирээд бичлэг хийсэн. Миний гар руу бүүр цохиод авсан.
(Уг бичлэгийн нэг хэсэгт Б.Найдалаа сайдын туслах гэж эмэгтэй “Наад хүн чинь шууд” гэхэд News.mn сайтын сэтгүүлч “Наад хүн чинь гэж юу гэж байгаа юм бэ?” гэхэд туслах гэх эмэгтэй “Гишүүн” хэмээн залруулж хэлж байгаа нь бичигджээ)
Халдашгүй байдлын дэд хороонд хандлаа. УИХ-ын гишүүн өнөөдөр бие даасан байдлаар хангагдах ёстой. Хэнээс ч айхгүй, хэнээс ч эмээхгүйгээр асуудлыг гаргаж нийгэмд улс орны сайн сайхны төлөө ажиллах ёстой. Та бүхэн мэдэж байгаа би сүүлийн үед эрчим хүчний талаар маш их асуудлыг тавьж байгаа. Өнөөдөр төрийн ордонд туслах нь хүрч ирээд миний биед халдаж байна. Төрийн ордны коридорт ингэж байгаа юм чинь гудамжинд явж байвал барьж аваад зодох нь, цохих нь, алах юм байна. Ийм айдас дунд гишүүд яаж ажлаа хийх юм бэ. Яаж энэ улс орны бие даасан байдал тусгаар тогтнол хангагдах юм бэ. Үүнд би үнэхээр харамсаж байна. Үүнээс айгаад би улс орны асуудал эрчим хүчний хараат байдал нэмэгдүүлсэн, эрчим хүчний хүний нөөцийн асуудлыг самарч байгаа. Би бүүр шокогд орчихоод сая төрийн тусгайгын хүнд хандаж байна. Дээрээс нь гишүүдийн халдашгүй байдлыг хангах дэд хороо байдаг юм байна. Түүний дарга Ц.Даваасүрэнтэй уулзлаа. УИХ-ын Ерөнхий найрийн бичгийн дарга Л.Өлзийсайхан даргатай уулзаад ямар хуулийн хамгаалалт байдаг юм бэ, энэ асуудлыг яаж хуулийн хүрээнд шийдэх юм бэ. Энэ бол 126 гишүүний нэг дуу хоолойгоо хүргээд явж байгааг дарамталж байгаа асуудал биш ээ. Энэ бол 126 гишүүн, парламентын халдашгүй байдалд халдаж байгаа том асуудал. Өнөөдөр би айгаад дуугай байх юм бол яаж энэ 126 гишүүн бие даасан байдлаа хангаад ард түмэн, улс орны төлөө болохгүй байгаа юмыг гаргаж тавьж ажиллах юм бэ. Энэ бол том асуудал. Б.Найдалаа сайд өмнөх туслахаа Диспечерийн үндэсний төвийн Эдийн засгийн албаны дарга гэлүү албан тушаалд тавьсан байгаа гэсэн. Тэрийгээ албан бус зохицуулагчаар тавих гээд байна гээд. Яагаад гэвэл эрчим хүчний салбарынхан чинь намайг төлөөлдөг болохооор ажлаасаа халагдсан, болохгүй, бүтэхгүй байгаа бүх мэдээллийг надад хүргэдэг. Би тэр л асуудлыг гаргаж тавьсан. Өнөөдөр Эрчим хүчний зохицуулагч хорооны зохицуулагч гэдэг бол та бүхний халаастай ярьдаг буюу цахилгааны тариф, дулааны тарифийг баталдаг мэргэжлийн маш өндөр түвшинд бэлтгэгдсэн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тийм л хүн байх ёстой. Гэтэл зүгээр л “Өөрийнхөө нэг туслахыг албаны даргаар тавьсан, одоо нөгөө туслахаа зохицуулагчаар тавих гээд байна гишүүн ээ, үүнд арга хэмжээ аваач ээ” гээд манай салбарынхан өөрсдөө дуугарч чадахгүй байгаа. Энэ салбарыг хамгаалах ганц хүн нь би юм шиг над руу тасралтгүй хандаж байна. Өнөөдөр маш олон хүмүүс ажлаасаа халагдсан байна. Маш олон хүмүүс хууль бусаар ажлаа өгсөн байна. Тэр бүх хүмүүс шүүхээр асуудлаа шийдэж байгаа. Би Эрчим хүчний яам руу асуулга явуулсан байгаа. Томилогдсоноосоо хойш хэдэн хүнийг ХҮН намд элсүүлэв. Хэдэн хүнийг халав. Хэдэн багш, жолооч хүнийг удирдлагаараа тавив гээд явж байна” гэв.