улс төр

Шатахууны үнэ нэмэгдэж, буурах нь хүртэл Хятад ухаан болжээ

2

Манайд шатахуун импортлогчид гэж даварсан компаниуд байна. Төрийг бол өөрийн дураар эргүүлдэг, хөдөлгөдөг гэхэд болно. 

Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэртэйгээр төрөөс ихээхэн хөрөнгө мөнгө авчихдаг байсан. Харин дэлхийн эдийн засагт шатахууны үнийн зарчим өөр байгаад байдаг. Сүүлийн үед дэлхийд баррель нефтийн үнэ 60 долларт л байгаа. Ер нь бол үнийн хувьд тогтвортой,  буурсан үзэгдэл гэж эдийн засагчид үздэг юм билээ. 

Харин манайд бол эсрэгээрээ. Сүүлийн үед энэ хэдэн компаниудын үнэ өсгөх арга нь улам нарийсч байна. “Урагшаа гурав, хойшоо нэг алхах зарчим” буюу Хятад ухаанаар ард түмнийг туйлдуулж байна. Ингэж хэлэхийн учир нь нэг л шөнийн дотор 100 төгрөгөөр нэмэгдчихсэн байдаг. Харин гуйлгаж, түйлгэж байж эргээд үнэ буулгалаа гэхээр 50 төгрөгөөр буурдаг жишээний. Үүнийгээ их л гавъяа байгуулсан мэт олон нийтэд зарлахыг нь яана. Гэтэл Засгийн газар нь энэ хэдэн компаниудад арга хэмжээ авч чадахгүй дөрлүүлсөн үхэр шиг л арга эвийг нь олох гэж ядах. Ер нь улсын эдийн засагт нөлөөлдөг салбараа улсын болгох эсвэл энэ задарсан, хувийн хэвшилүүдийн монопол байдлыг халж хазаарыг нь татаж чадахгүй бол ЗАСАГТАЙ БАЙГААД ЯАХ ЮМ БЭ? ЕРӨНХИЙ САЙД АА!!!

ENE.MN

Бага насны хүүхэд хүчиндсэн хэргээр шалгагдаж буй С.Төмөр гэгчийг эрэн сурвалжилж байна

Өмнөх нийтлэл

Дөлгөөн ‘Нандин зургаа дэлгэв’ /фото/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

2 Сэтгэгдэлүүд

  1. Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

  2. НЕФТЬ бүтээгдэхүүний импортыг ТӨР өөрийн гарт авах ёстой. ЛУЙВАӨРЧИД арга, залиар нефть импортлох эрхийг хувьд авсан. ОДОО ТӨР мэдэлдээ авах ёстой. ЭДИЙН засгаа тогтвортой гартаа барьж улсаа хөгжүүлэхийн тулд ИМДОРТ нефть бүтээгдэхүүнээ ТӨР гартаа авах ёстой

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр