Ням гаригт буюу өчигдөр болсон Украины Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар Владимир Зеленский ялалт байгуулжээ.
Инээдмийн жүжигчин, найруулагч, продюсер, улс төрч Владимир Зеленский Украины Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу буюу 73.4 хувийн санал авч илүүрхсэн байна. Харин өнөөгийн ерөнхийлөгч Петр Порошенко 24.63 хувийн санал авчээ.
Улс төрийн туршлагагүй тэрээр Украины телевизийн “Ард түмний зарц” цуврал кинонд санамсаргүй улсын ерөнхийлөгч болсон жирийн багшийн дүрд тоглож алдаршсан юм.
Санал хураалтаас хоёр хоногийн өмнө болсон мэтгэлцээний үеэр Зеленский “Би бол улс төрч биш. Би бол тогтолцоог эвдэхийг зорьж буй жирийн иргэн” гэж өөрийгөө танилцуулсан байна.
Жүүд гаралтай Зеленский нь хуульч мэргэжил эзэмшсэн боловч сүүлд шоу бизнест амжилт олох болсон хүн юм. Анх тэр 2006 онд Украины “Ододтой бүжиглэхүй” шоунд оролцож олны танил болсон байна.
Сэтгэгдэлүүд