Дэлхийн үйл явдал

Назарбаевын охин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг “үзээрийн муухай амьтад” гэжээ

Таны сэтгэгдэл

Шударга байна гэдэг мэдээж маш сайн хэрэг. Гэхдээ та өндөр албан тушаалтан, улстөрч бол амнаас унаж байгаа үг бүхнээ цэнэж байх хэрэгтэй.

Энэ удаад Казахстаны экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын охин Дарига хэлсэн үгнээсээ болж олны хэл амны бай болов.

Хэдхэн хоногийн өмнө парламентын даргаар томилогдсон тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдардаг асрамжийн газруудад хүүхдүүдийг аялуулах санал гаргажээ. Назарбаевын охины хэлснээр ийм аялал нь замбараагүй бэлгийн хавьтлын үр дүнд (үр дүн нь өвчтэй хүүхдүүд) юу болдгийг хэвийн хүүхдүүд нүдээрээ үзэж, айх явдал гэнэ. Дарига хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг огт ичиж зовохгүйгээр “үзээрийн муухай амьтад” гэжээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй гэх ийм үзээрийн муухай хүүхдүүдийг үзүүлж, харуулах хэрэгтэй” хэмээн парламентын дарга дүгнэн хэлсэн байна. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид улстөрчийн хэлсэн үгэнд дургүйцэж, Дарига Назарбаеваг албан тушаалдаа огт тохирохгүй зүйл хэллээ гэж шүүмжилжээ.

Хамгийн харамсалтай нь хатагтай Дарига Назарбаева өвчтэй хүүхдүүд архи уудаггүй, хар тамхи хэрэглэдэггүй боломжийн амьдрал ахуйтай айлд ч төрдөг гэдгийг огт мэддэггүй бололтой. Үүнээс гадна эв эрүүл тээгдэж байсан хүүхэд төрөхийн хүндрэлээс болж хөгжлийн бэрхшээлтэй болдог гэдгийг сонсоо ч үгүй бололтой.

Эх сурвалж: Fishki.net

846
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл