улс төр

Ц.Элбэгдорж: “Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод АТГ-рүү гаръя даа“

Таны сэтгэгдэл

Сүүлийн өдрүүдэд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань цахим орчин дахь идэвхитэй хэрэглэгчдийн нэг болоод байгаа юм.

Хамгийн сүүлд хийсэн LIVE-ыг нь олон мянган хүмүүс үзэж, тэрээр одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгыг “ХУЛГАЙЧ“ хэмээн тодорхойлоод амжсан билээ. 

Тэгвэл өнөөдөр тэрээр “Ерөнхийлөгч Х.Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Таван толгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа“  хэмээн зангиа зүүж, гутлаа тосолж буйн зургийн хамт жиргэжээ. 

Ямартай ч экс ерөнхийлөгч маань АТГ-т шалгуулахдаа юунаас ч айхгүй байгаа бололтой. Ийнхүү эр зоригтойгоор шалгуулж буй түүний асуудал Намбарын Энхбаярых шиг болоод дуусахгүй гэдэгт найдъя. 

www.Seen.mn  

689
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл