Улсын Ерөнхий Прокуророос Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ өчигдөр УИХ-ын даргад хүргүүлсэн байна.
Холбогдох хуулийн дагуу прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн хэлэлцэнэ шийдвэрлэх учиртай.Прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор эхлэн хэлэлцэж,саналаа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах хуулийн зохицуулалттай. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурлыг зарласан ч ирц бүрдээгүй учир маргааш болгон хойшлуулжээ.
Сэтгэгдэлүүд