улс төр

АН Ж.Батзанданг намаасаа хөөх шийдвэр гаргажээ

Таны сэтгэгдэл

Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жил хасах шийдвэр гаргажээ. 

Энэхүү шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт сая танилцуулсан байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухайд удаа дараа намын бодлогын эсрэг үйлдэл гаргасан учир ийнхүү хөөсөн ажээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэд уучлах, сануулах, шийтгэх эсэх бүрэн эрх байдаг бөгөөд тэрбээр дээрх гурван гишүүнд сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ. Ингэхдээ, УИХ-д намын бүлэггүй болохгүйн тулд зөвхөн Ж.Батзанданг Ардчилсан намаас хөөх шийдвэр гаргалаа.

УИХ-ын Дэгийн тухай хуулинд найм ба түүнээс дээш гишүүнтэй нам бүлэг байгуулах тухай заасан байдаг.  Тиймээс АН Д.Мурат болон Л.Болд нарын гишүүдээ энэ удаа арай л хөөчихөлгүй үлдээж, харин Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байна.

600
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл