улс төр

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ уучлалт гуйв

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жиргээнд сүүлийн үед болж буй үйл явдалын талаар сэтгэгдэл бичин санал бодлоо илэрхийлсэн билээ. 

Тамын тогоондоо алалцаад байдаг. Хаалга гаргах тухай хэн ч ярихгүй байна. Алдаа гарлаа. Сургамж авлаа. Сургамжаа хуульд суулгах. Албан тушаалтанд хариуцлага тооцох тухай бие даасан хууль. Төрийн сургамж хуулиар илэрдэг гэсэн түүний жиргээний доор нэгэн жиргээчин : Та чинь уг нь хонгил гаргасан тэ ахаа хэмээн бичсэний хариуд:

Ацных нь хонгил. Хулгай хийгээд баригдахаараа эсвэл хуулийнхан өөрийнх нь тааллаар ажиллахгүй болохоор тэгэж улилддаг юм. Хий юм хардаг болсон бол эмч рүү, гэмтэй гэмгүйгээ ялгахгүй бол шүүх рүү хэмээн бичсэн байв.

Харин үүний дараа түүний энэ жиргээ олон нийтийн сүлжээ сайтаар тарж, Ерөнхийлөгч байсан хүн хараалын үг хэрэглэлээ гэх мэтээр шүүмжлэх хүн их байлаа. Тэгвэл энэ үгэндээ Ерөнхийлөгч асан уучлалт гуйж дахин жиргээд авав.

619
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл