улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Таны сэтгэгдэл

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.11.28/ болно. Засгийн газрын хуралдааны танхимд 08:00 цагаас эхлэх тус хуралдаанаар “Мон-Атом” ХХК-ийн талаар авах арга хэмжээ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах, Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мөн Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийн талаар болон Гадаад харилцааны сайдын олон улсын арга хэмжээнд оролцсон дүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар мэдээлэл сонсоно.

 

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
1. Журам батлах тухай Ө.Энхтүвшин
2. Хөрөнгө гаргах тухай* Ө.Энхтүвшин
3. Дэлхийн шуудан холбооны дүрмийн Есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай Г.Занданшатар
4. Журмын тухай Г.Занданшатар
5. “Мон-Атом” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Г.Занданшатар
6. Хөрөнгө гаргах тухай* Г.Занданшатар
7. Протоколын нэмэлт, өөрчлөлт батлах тухай Н.Цэрэнбат
8. Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай Н.Цэрэнбат
9. Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай Д.Цогтбаатар
10. Ерөнхийлөгч олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай Д.Цогтбаатар
11. Журам батлах тухай Ч.Хүрэлбаатар
12. Журам батлах тухай Ч.Нямдорж
13. Конвенц батлах тухай Ц.Цогзолмаа
14. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай Д.Сумъяабазар
15. Бусад асуудал* У.Хүрэлсүх
ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ
16. Гадаад харилцааны сайдын олон улсын арга хэмжээнд оролцсон дүнгийн талаар Д.Цогтбаатар
17. Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийн талаар Д.Сумъяабазар
18. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар Д.Сумъяабазар
571
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл