Сэрэмжлүүлэг

Төөрөх, осгохоос сэрэмжлэхийг анхаарууллаа

0

Өнгөрсөн хоногт Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон байна. Салхи шуургатай, цас орж, хүйтэрсний улмаас шуурганд төөрөх, осгох тохиолдол гарчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төвөөс 50 км зайнд Цөх багийн “Хустайн даваа” гэдэг газар зургаан иргэн, нэг автомашинтайгаар цасан шуурганд төөрсөн тухай дуудлага өчигдөр шөнө 00 цагийн үед ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч нэг автомашин, Хилийн 0243 дугаар ангийн таван алба хаагч, нэг автомашин, Сэлэнгэ АЗЗА ХК-ийн гурван ажилтан, нэг автомашинтай, нийт 13 хүн, гурван автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөө өглөө 8 цагт тус багийн “Аргуут” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

Мөн өчигдөр Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Галтай” гэдэг газар тус сумын харьяат 50 настай эрэгтэй морьтой мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлага 21:00 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу Булган аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ар гэрийнхэн нийлсэн 10 хүн эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Алга болсон иргэн өнөө өглөө 7 цагийн орчимд  гэртээ өөрөө эсэн мэнд иржээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, цасан шуургатай, салхитай байх тул төөрөх, осгохоос сэрэмжлэхийг анхаарууллаа. Ялангуяа шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байхыг анхааруулж байна.

www.mnb.mn

Гэр бүлийн таван хүн гал түймэрт амиа алдсан хэргийн шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дараа гарна

Өмнөх нийтлэл

Галд амиа алдсан нэг гэр бүлийн таван гишүүн “Шинэ гэр“-ийн найраа хийгээд удаагүй байжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Сэрэмжлүүлэг