нийгэм

Суудлын автомашин цасанд суусны улмаас хоёр хүүхэд, хоёр том хүн амиа алджээ

Таны сэтгэгдэл

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс хөдөө гэр лүүгээ явахаар замд гараад автомашин нь цасанд суусаны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Үүний хоёр нь хүүхэд байсан байна. Машинд таван хүн зорчиж явсан бөгөөд нэг нь эмнэлэгт хүргэгдсэн, одоогоор биеийн байдал хүнд байгаа аж.

Осгосон, угаартсан эсэх ослын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна гэж мэдэгдлээ. Иймд нэн шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй, бага насны хүүхдийг замд авч явахгүй байх,  УЦУОШТ, ОБГ, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээ мэдээллийг сайтар хүлээн авч, дагаж мөрдөхийг онцгойлон анхаарууллаа.

1,290
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл