нийгэм

С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шүүх шийднэ

Таны сэтгэгдэл

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Хортой химийн бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүнд Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд болно.

Эргэн сануулахад, С.Даваасүрэн нь БНХАУ-ын аж ахуйн нэгжээс 3.5 тэрбум төгрөгөөр 1000 тонн шахмал түлш барьцалдуулагч худалдан авахаар урьдчилсан гэрээ байгуулж улмаар өөртөө болон бусдад 1 тэрбум гаруй төгрөгийн давуу байдал үүсгэх гэж байсныг АТГ таслан зогсоосон байдаг.

9
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

918 нийтлэл

Сэтгэгдэл бичих