Шадар сайд Н.Номтойбаяр “Нөмрөг”-ийн асуудалтай холбоотой Онцгой байдлын байгууллагаас гаргасан зардлын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол гол сумын Цогтсүмбэр 1 дүгээр багийн “Бичигтийн өдөрүүд” буюу дархан цаазат “Нөмрөг”-ийн хөндийд гарсан ой хээрийн түймрийг унтраах үйл ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 83 алба хаагч 19 тээврийн хэрэгсэлтэй гал унтраах үйл ажиллагааг 8 хоногт зохион байгуулж, шатахууны зардалд 25.6 сая, хоол хүнс 10.7 сая, алба хаагчдын томилолтын зардал 156.9 сая төгрөг нийт 193.3 сая төгрөгийн зардал гаргасан байна.
Таны сэтгэгдэл
4
А. Номин-Эрдэнэ
Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.
909 нийтлэл
Холбоотой мэдээ
Маргааш бүх нийтээр амарна
Энэ сард бүх нийтээр хоёр өдөр амарч буй. 11-р сарын 10-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр амарсан бол маргааш…
2026.11.25