улс төр

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын нийт хохирлыг 3.3 их наяд төгрөгөөр тооцсон

Таны сэтгэгдэл

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.

Тэрээр “Нөмрөгийн дархан цаазат газрын 431 мянган га нь шатсан. Энэ талбайн дийлэнх хэсэг нь бага болон дунд зэрэг шатсан, 81 мянган газар нь их болон маш их зэрэглэлээр шатсан гэсэн дүгнэлт гарсан. 14.7 мянган га ой түймэрт өртсөн. Үүнтэй холбоотойгоор амьтан, ургамлын амьдрах орчин тодорхой хэмжээгээр доройтож байгааг тогтоосон байна.

Нөмрөгийн дархан цаазат газарт ажилласан ажлын хэсэг байгаль орчинд учирсан хохирлыг 1.2 их наяд төгрөг гэж үнэлсэн. Улсын тусгай хамгаалалттай газарт үүсэн хохирлыг гурав дахин нугалж тооцох хуулийн хүрээнд 3.3 их наяд төгрөг гэж үзсэн. Гэхдээ энэ бол ажлын хэсгийн дүгнэлт. Үүнийг цааш нь мэргэжлийн байгууллагууд хянана.

Мөн түймрийг унтраахад 346.6 сая төгрөг зарцуулсан.

Цаашид хууль хяналтын байгууллагууд ажлаа хийж хэргийн эзэн холбогдогчийг тодорхой болгож хохирлыг нөхөн төлүүлнэ” гэв.

18
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

910 нийтлэл

Сэтгэгдэл бичих