Сэтгүүлч Б.Даваахүүд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах хүсэлтийг өнөөдөр /2026.11.24/ 15.30 цагт шүүхээр дахин хэлэлцэнэ. Тодруулбал, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах хүсэлтийг Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байна. Өмгөөлөгчийн зүгээс сэтгүүлч Б.Даваахүүг шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг гаргасан боловч цахимаар оролцох боломжтой гэдэг хариу өгчээ. Түүнийг нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх үндэслэлээр Хорих 461-р ангид 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан юм. Мөн өмгөөлөгч Ч.Өнөржаргал УИХ-ын Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороонд гомдол гаргажээ.
Таны сэтгэгдэл
2
А. Номин-Эрдэнэ
Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.
900 нийтлэл
Холбоотой мэдээ
Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн хохирлын хэмжээг маргааш танилцуулна
"Нээлттэй яам" үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр Нөмрөгийн түймрээс үүдэлтэй хохирлын хэмжээ тодорхой гэдгийг Хууль…
2026.11.24