нийгэм

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг Лхагва гаригт нээнэ

Таны сэтгэгдэл
“Өвлийн идэш -2026” өртгөсөн худалдаа нөгөөдөр /2026.11.25/ Төв цэнгэлдэх хүрээлэнд гарах гэж байна.  Энэхүү арга хэмжээг жил бүр  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж хэвшсэн бөгөөд нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг дундын зуулчлалгүйгээр хангах зорилготой.
Өнөө жилийн өргөтгөсөн худалдаа энэ сарын 29-нийг дуустал дөрөв хоног үргэжлэх товтой байна. Өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн малчид, хоршоологчид оролцож, өөр өөрсдийн орон нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүнийг дэлгэнэ. Ингэхдээ зөвхөн мах, махан бүтээгдэхүүн  бус сүү, цагаан идээ зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цогц үзэсгэлэн гардгаараа онцлог юм.  Ийн малчид, хотын  хэрэглэгчдэд  дундын зуучлалгүйгээр зах зээлийн дундаж ханшаас хямд үнээр худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлдэг.
Мөн нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилготой аж.  Худалдаанд нийлүүлэх бүх бүтээгдэхүүн  гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь тавьж ажиллах юм.
59
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

889 нийтлэл

Сэтгэгдэл бичих