нийгэм

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас 85 эмийг хасчээ

Таны сэтгэгдэл

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг хоёр жил тутам шинэчлэн баталдаг. Энэ удаагийн Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэн баталжээ.

Жагсаалтыг шинэчлэхдээ иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай, эмчилгээний үр нөлөө нь нотолгоонд суурилан батлагдсан эмийг сонгох зарчмыг баримталсан. Тухайлбал, олон улсын болон Монгол Улсын эмнэлзүйн зааварт тусгагдсан эмүүдийг хамруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 31.3-т заасан 9 зарчим болон ДЭМБ-ын “Зайлшгүй шаардлагатай эмийн жишиг жагсаалт” зэрэг эх сурвалжид үндэслэсэн 17 шалгуураар үнэлж, боловсруулсан байна.

Улмаар, насанд хүрэгчдийн жагсаалтад

– 44 нэрийн эм нэмж,

– 85 нэрийн эм хасаж,

– Нийт 546 нэрийн эмийг тусгасан байна.

Харин хүүхдийн жагсаалтад:

– 22 нэрийн эм нэмж,

– 30 нэрийн эм хасаж,

– Нийт 238 нэрийн эмийг тусгасан аж.

35
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

874 нийтлэл

Сэтгэгдэл бичих