Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Ар булгийн жонш” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар мөн өдрийн 16:38 цагт цурамд оруулан 16:43 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2.5 га талбай өртөж шатжээ.