Их Британийн жүжигчин Роберт Паттинсон Жеймс Бондын дүрийг бүтээх жүжигчнээр сонгогдсон талаар “Amazon MGM Studios” өчигдөр зарлалаа. Дэлхийн хамгийн алдартай франчайзуудын нэг болох Жеймс Бонд нь кино ертөнцийн хамгийн хүсэмжит дүрүүдийн нэг яах аргагүй мөн. Тиймдээ ч Холливудын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилж буй болон хамгийн их орлого олсон цувралуудын нэг юм.
1962 оноос хойш Жеймс Бондын талаарх 20 гаруй кино гарч, дэлхийн зах зээлээс нийтдээ 7 тэрбум ам.долларын ашиг олжээ.
Харин энэ удаад жүжигчиг Паттинсоны бүтээх Жеймс Бондын дүр нь тус франчайзыг “Amazon MGM Studios” худалдаж авснаас хойш гарч буй анхны Бондын кино болох юм. “Dune” болон “Arrival” киногоороо алдартай, Оскарын шагналд нэр дэвшиж байсан Дени Вильнёв тус франчайзын шинэ ангийг найруулах бол зохиолыг нь Их Британийн зохиолч Стивен Найт бичих гэнэ.
Паттинсоны хувьд энэ жил нээлтээ хийсэн “The Odyssey”, “The Drama”, “Primetime” зэрэг кинонд тоглосон бөгөөд түүний тоглосон өндөр хүлээлт үүсгээд буй “Dune: Part Three” кино ирэх сард нээлтээ хийх юм.
Эх сурвалж: Reuters