Дэлхийн үйл явдал

Криштиану Роналду Португалийн шигшээ багаас зодог тайллаа

Таны сэтгэгдэл

Криштиану Роналду үндэсний шигшээ багт дахин тоглохгүй гэдгээ зарлаж, олон улсын түвшинд спортын замналаа албан ёсоор өндөрлүүллээ. Өдгөө 41 настай Роналду 2003 онд Португалын шигшээ багт нэгдсэнээс хойш нийт 234 тоглолтод оролцож, 146 гоол оруулсан нь дээд амжилтаар бүртгэгдсэн билээ.

Тэрээр инстаграм хуудсанд оруулсан видео мэдэгдэлдээ “Португалийн ард түмэн минь, шигшээ багийнхаа 7 дугаартай өмсгөлийг эргүүлэн өгөх цаг ирлээ. 23 жилийн турш уг өмсгөлийг өмсөж, дэлхийн өнцөг булан бүрийн цэнгэлдэхэд шигшээ багийнхаа нэр төрийг хамгаалж явсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Өнөөдөр үүнийг ирээдүй үеийнхэнд шилжүүлж өгөх цаг нь ирлээ” хэмээжээ.

Тэрбээр мөн шийдвэр гаргахад амар байгаагүйг дурдаад, зарим шийдвэрийг зөвхөн ухаанаар бус зүрх сэтгэлээрээ гаргадаг хэмээжээ.

Есдүгээр сард Үндэстнүүдийн лигийн үеэр Даний эсрэг гарааны бүрэлдэхүүнд багтаагүйгээ мэдсэн Роналду шишгээ багийн бэлтгэлийн баазыг орхин явсан юм. Португалын хөлбөмбөгийн холбоо түүнийг 215 фунт стерлингээр торгож,  30 хоног тоглолт өнжөөх шийтгэл оноож байв.

53
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

808 нийтлэл

Сэтгэгдэл бичих