Хотын стандартын хэрэгжилтийг сайжруулах ажлын хэсэг хуралдаж авто зам, явган болон дугуйн зам, нийтийн тээврийн дэд бүтцийн стандартын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.
Хурлаар хотын стандартын уялдаа холбоо, давхардал, хэрэгжилтэд үүсэж буй хүндрэлүүдийг тодорхойлж, холбогдох байгууллагуудад шаардлагатай стандартуудыг шинэчлэх, шинээр боловсруулах саналаа нэгтгэн, дараагийн хуралд танилцуулах чиглэл өглөө.
Мөн авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажилд мөрдөх стандарт, техникийн шаардлагыг боловсронгуй болгох, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын өөрчлөлтийг судлах, 2027 оны төсөв, төлөвлөлттэй уялдуулах асуудлыг хэлэлцэв.
Цаашид байгууллагуудын саналыг нэгтгэн, стандартын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх, авто замын төсөл, хөтөлбөрийн төлөвлөлтөөс гүйцэтгэл хүртэлх уялдаа холбоо, хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллана.