Монгол Улсын санхүүгийн салбарын өсөлт эрчимжиж, шинэ бүтээгдэхүүн, санхүүжилтийн хэрэгслүүд нэвтэрч, зах зээлийн цар хүрээ мэдэгдэхүйц тэлжээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар санхүүгийн салбарын нийт хөрөнгө буюу зах зээлийн хэмжээ 28.7 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 31.9 хувьтай тэнцсэн нь өмнөх оноос 35 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2025 оны эхэн үетэй харьцуулахад 28.5 хувиар өсөж, 16.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнийг Bloomberg агентлагаас 2026 оны гуравдугаар улиралд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлээр онцолсон нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтын идэвх олон улсын анхаарлыг татах хэмжээнд хүрснийг харуулж буй хэрэг юм.