Дэлхийн үйл явдал

Шүүх дээр ялалт байгуулсан Доналд трамп порно од Сторми Даниэлзийг “Морин царайт” хэмээн жиргэжээ

Таны сэтгэгдэл

Порно киноны жүжигчин Сторми Даниэлз 2006 онд буюу 12 жилийн өмнө Доналд трамптай дотно харилцаанд орж байсан тухайгаа олон нийтэд дэлгэсэн юм. Түүнийг энэ талаар ам нээхгүй байхыг хүсэн сонгуулийн өмнө их хэмжээний мөнгө төлсөн тухай ч мэдээлсэн билээ.

Түүний энэ мэдэгдлийг үгүйсгэсэн Доналд трампыг шүүхэд өгөөд байсан бол даваа гарагт шүүхээс Доналд трампыг буруугүйд тооцож шүүхийн явцад гаргасан зардлыг Сторми Даниэлзээр төлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Харин шүүх дээр ялалт байгуулсан Доналд трамп өчигдөр өөрийн твиттер хуудсанд түүнийг “Морь шиг царайтай” хэмээн гадаад дүр төрхөөр нь доромжлон жиргэжээ.

Тэрээр “Гайхалтай дахин “Морин царайт” болон түүний өмгөөлөгчтэй Техасын шүүх дээр уулзахгүй нь” гэжээ.

www.Seen.mn 

764
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл