улс төр

УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар Б.Төрмөнх томилогдлоо

Таны сэтгэгдэл

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт тус бүлгийн шинэ даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдсон. Тэгвэл өнөөдрийн хурлаар бүлгийн Ажлын албаны даргыг томилжээ.

Тодруулбал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Төрмөнхийг бүлгийн Ажлын албаны даргаар томилсон байна.

Б.Төрмөнхийн товч намтар, ажлын туршлага:

– 2011 он: Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.

– 2011–2012 он: Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан.

– 2012–2016 он: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга.

– 2013–2017 он: Тосонцэнгэл сумын Ардчилсан намын дарга.

– 2016–2017 он: Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга.

– 2017–2018 он: Завхан аймгийн Засаг даргын зөвлөх.

– 2018–2023 он: Завхан аймгийн Ардчилсан намын дэд дарга.

– 2019–2020 он: УИХ-ын гишүүний бие төлөөлөгч.

– 2023–2026 он: Завхан аймгийн Ардчилсан намын дарга.

– 2023–2026 он: Завхан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга.

– 2012–2028 он: Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дөрвөн удаа дараалан сонгогдсон.

– 2026 оноос: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

23
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

753 нийтлэл

Сэтгэгдэл бичих