Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашгийн хэрхэн зарцуулах санал асуулгын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, санал асуулгыг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд явуулна. Аравдугаар сарын 28-нд санал асуулгын 2027 оны улсын төсвийн ажлын хэсэгт хүлээлгэж өгнө. Засгийн газар иргэдийн саналыг нэгтгэж, УИХ-д уламжилна гэсэн үг. Ногдол ашгийг бэлнээр авна гэсэн зүйл одоогоор байхгүй. Энэ ногдол ашиг орж ирээд иргэдийн гар дээр шууд очно гэсэн үг байхгүй. Оюутолгой төсөлд Монгол Улсын Засгийн газар, Рио тинто компани хөрөнгө оруулсан. Энэ бол хөрөнгө оруулагчид. “Рио Тинто”-гийн өмнөөс байр суурь илэрхийлэх зохимжгүй. Гэхдээ 2027 онд Оюутолгойгоос ногдол ашиг өгнө гэдгээ “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал илэрхийлсэн гэдгийг дахин хэлье.
Гурван их наядыг баталгаажуулсан үгүй, гэдэг асуудал яригдаж байгаа. Үүнийг Засгийн газар авна гэж тооцоолж байгаа. Бид баялагтаа эзэн байна.
Түүнээс өгнө, өгөхгүй гэдэг зүйл байхгүй. Нэг их наядыг нь Үндэсний хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наядыг эрчим хүч зэрэг улс орны тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулна. Ингэхдээ хэрхэн хуваарилахыг ард иргэдээс асууж байна гэсэн үг.