Дэлхийн үйл явдал

Сурагчдын эсэргүүцлийн жагсаалын улмаас Франц улсын 500 гаруй сургууль хаагдлаа

Таны сэтгэгдэл

Франц даяар нэг ангид хэтэрхий олон хүүхэд хичээллэж, багш ажилчдын тоо хүрэлцэхгүй байгааг эсэргүүцсэн ахлах ангийн сурагчдын жагсаал цуглаан өрнөсөөр байгаа билээ. Жагсаалыг зохион байгуулагчид Францын засгийн газрыг боловсролын салбарт тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бодитой арга хэмжээ авахгүй байна хэмээн жагсаал цуглаанаа мягмар гарагт үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Өнөөдөр Франц даяар 500 орчим ахлах сургууль ахлах ангийн сурагчдын эсэргүүцлийн жагсаал цуглаанаас болж үйл ажиллагаагаа хэсэгчлэн эсвэл бүрэн зогсоохоор болсон талаар Францын Боловсролын сайд Эдуард Жеффрей мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн 7 хоногоос хойш өрнөж буй ахлах ангийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр жагсагчид 24 сургуулийн байрыг галдан шатааж, тонон дээрэмдсэн талаар мэдэгдээд буй.

Өчигдөр Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню засгийн газар ахлах ангийн сурагчид, багш ажилчдад тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх тэдний сурч боловсрох, ажиллах орчныг сайжруулах, ачааллыг бууруулах, их дээд сургуулиудын элсэлтийг ил тод болгох тал дээр арга хэмжээ авч ажиллана гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: ВВС

51
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

686 нийтлэл

Сэтгэгдэл бичих