шар мэдээ

Young Mo’G: Улстөрчдийн хийдэг бохир маркетинг яаж ажиллах нь уу гэдгийг харъя гэж бодсон

0

“Наадъя”, Mongol swag” “Асаа” зэрэг дуунуудаараа алдартай залуу дуучин Young Mo’G “Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн оролцогч Э.Мичид нарын хамт авахуулсан зураг инстаграм болон фейсбүүкт цацагдсан.

Тэднийг хайр сэтгэлийн холбоотой болж, Mo’G-г төрөөд удаагүй эхнэр болон хүүхдээ орхисон гэх шуум эрчимтэй явсан.

Тэгвэл өнөөдөр дуучин Young Mo’G өөрийн юүтүб сувагтаа тайлбар бичлэг хийлээ. Тодруулбал “Би хайрт эхнэр, хүүхдийнхээ ээжид зориулж дуу хийсэн. Миний эхнэрийн дүрийг бүтээсэн хүн нь Мичи юм. Клипний зураг авалтын үеэр сэлфи зураг авахуулаад цацсан төдий. Мэдээж энэ нь зорилттой. Улстөрчдийн хийдэг бохир маркетинг яаж ажиллах нь уу гэдгийг харъя гэж бодсон.Үнэхээр аймар ажилладаг юм байдаг. Ямар ч тайлбаргүй ганцхан зураг хийхэд хэдхэн цагийн дотор юу болсныг та нар харлаа. Энэ бол ёс суртахууны доройтол”

Мичи стори хийгээд 1 цаг болоод устгасан. Гэтэл ямар аймар явдаг юм бэ? Би эхнэртээ хайртай, миний хамгийн сайн найз” гэлээ.

Монголоос Меринг хот: Сурагч солилцоогоор анх Германд ирж байсан Солонго Тремл мөрөөдлөө биелүүлэн одоо энд амьдарч байна

Өмнөх нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлгэрэнгүй шар мэдээ