шар мэдээ

Б.Од-Эрдэнэ: Ахыгаа ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

0

“IceTop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ мансуурсан байж болзошгүй бичлэгээ цахим орчинд цацаж, шуугиан дагуулсан нь саяхан. Бичлэг дээр хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргаж, олон нийтээс шүүмжлэл хүлээсэн түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ ах Б.Оргил-Эрдэнэтэйгээ холбоо барьж чадалгүй найм хонож байгаа тухайгаа өөрийн цахим хаягнаас бичиж, олон нийтэд хандлаа.

Тэрбээр “Шинэ 7 хоногийг таагүй мэдээгээр эхэлүүлэх нь дээ. 2025.04.06- аас хойш 2025 оны 4 сарын 14-ны 05:34 минут хүртэл. Нэг ч сураг алга. Нэг ч чимээ алга. Монголчууд нэгнээ бариад идчихэв үү. Хар буруу санаж болохгүй ч нэгнийхээ толгойг л бүү залгичихсан байгаасай билээ. Гэр бүлийн минь ганцхан амин хайртай ах минь. Хэдэн ч өдөр нойргүй хонов. Хэдэн ч өдөр шаналж юм бодов. Сүүлдээ хүн элдэв янзаар юм юм л боддог юм байна. Хамгийн сүүлд Малайз улсад байсан. Тэр хавиар байгаа хүмүүс байвал холбоо барьж тус болоорой” гэжээ.

Харин ЦЕГ-аас “Уг бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар Б.Оргил-Эрдэнэ нь Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн мэдээллийг өгөөд байна. 

Монголын циркчид нийслэлийн төв талбайд чуулна

Өмнөх нийтлэл

Харцага Г.Ганхуягийг баривчлах үед гэрээс нь галт зэвсэг олджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлгэрэнгүй шар мэдээ