шар мэдээ

Дуучин Н.Гантулга: Би архичин ч явж үзсэн, алдаа ч их гаргаж үзсэн, амжилттай ч явж үзсэн, амрагаа ч сольж үзсэн

0

Дуучин Н.Гантулга хоолойн чадал чансаагаар олны анхаарлыг татдаг ч өдгөө уран бүтээлээс хөндийрч, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон.

Дуучин Н.Гантулга байнга дуулаад байдаггүй, нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлага авдаг. Жил жилийн Цэргийн баяраар Н.Гантулга тоглолт хийдэг байсан. Тэрээр анх 2001 онд “Надаас урссан аялгуу” нэртэй тоглолтоо хийсэн. Тэрнээс хойш 2005, 2007, 2009, 2011 онд тоглолт хийсэн. Түүнээс хойш сураг тасараад байсан тэрбээр цахим хуудастаа ийн бичжээ.

Би архичин ч явж үзсэн, алдаа ч их гаргаж үзсэн, амжилттай ч явж үзсэн, амрагаа ч сольж үзсэн, дуучин ч явж үзсэн, дарга ч хийж үзсэн, цэрэг ч явж үзсэн, мөнгөтэй ч байж үзсэн мөнгөгүй ч байж үзсэн…

Энэ жил би сайн сайхныг тултал дэмжин магтаж, муу муухай зүйлийг болон хулгайч луйварчин улс төрчид болон төрийн албаны дарга сайд нарыг маш их хурцаар шүүмжлэх болно. Яагаад гэвэл өнөө жил маш чухал жил 2024 он сонгуультай. Миний үр хүүхэд, дүү нар бүх Монголчууд маань ирээдүйгээ энэ хэдэн өлөн гуйлгачин юм үзээгүй, үлбэгэр, ямарч чадамжгүй, мэдлэггүй, хулгайчдаар шийдүүлэхийг хүсэхгүй бгааг бүгд л мэдлээ харлаа үзлээ. Миний айдаг ичдэг нас ч өнгөрчиж. Шинэ сонголт, шинэ залуус, шинэ үе, шинэ цаг. Ядаж бхад салбар салбарын хэдэн манлайлдаг хүмүүсийг нь комментерний үеийн төмрөөр энгэрийг нь цоолоод хуураад амыг нь таглачих юм /За ихэнх нь ч палигууддөө/ ккк. Энэ мөчөөс эхлээд би төмөр авсан хүмүүст баяр хүргэхгүй. Надад дургүй болж болно. Тэр таны эрх. Харин би социализмын үеийн үлдэгдэл бсан болохоор төмрөнд дуртай үе бсаан. Энгэрээр дүүрэн л бна. Миний төмөр ихэдсэн үү гэхээс багадаагүй ээ. Мөрдөстэй болон цэргийнхэн баатарлаг гавьяа бгуулсан бол хүртэх учиртай юм шүү дээ уул нь. Бусад нь бол дэмий шүү дээ. Одоо цаг үе өөр болсон шдээ. Хатуу харгис капитализмыг сонгочоод социализмын шагнал аваад бх юм. Ямар логик байна аа. Нэгэнтээ алдарт найруулагч Баатар асан хэлэхдээ бүгдээрээ одон медалиа энгэртээ зүүгээд Сүхийн талбайд цугларвал хойд Солонгос цаашаа онигооны улс гэдэгээ харуулна гэж хэлж билээ. Үнэн биздээ. Төр нь заавал урамшуулах ёстой юм бол мөнгө өгдөг бол. Нэн ялангуяа олон хүүхэд гаргасан ээж нарт. Түүнээс тэр одон хэрэггүй. Намайг өөрөө элдвийн гавьяа нтр аваагүй дээ ингэлээ гэвэл том өндүүрэл шүү. Би тийм жижиг юманд баярладаг хүн биш. Би эрүүл саруул амьд яваадаа, орчин үеийн залуустай мөр зэрэгцэн өөрчлөгдөж, ахмадуудынхаа сургаалийг сонсож, ихийг сурч мэдэж аялаж, эрх чөлөөтэй дураараа бгаадаа баярлан талархдаг. Хий хоосон бурханд биш шүү. Ээждээ талархдаг бас өсгөж хүмүүжүүлсэн эмээ өвөөдөө талархдаг. Би архичин ч явж үзсэн, алдаа ч их гаргаж үзсэн, амжилттай ч явж үзсэн, амрагаа ч сольж үзсэн, дуучин ч явж үзсэн, дарга ч хийж үзсэн, цэрэг ч явж үзсэн, мөнгөтэй ч байж үзсэн мөнгөгүй ч бж үзсэн хүн.

Сониноос нэг инээдтэй жишээ хэлэе. Баабар гэж нийтлэлч, Бат үүл 2 шагнал авч бгаа хүмүүсийг шоолоод шоглоод муусайн коммунистууд гээд хуцаад бсан чинь нэг нь улсын баатар болж, нөгөөх нь төрийн соёрхолт болж нтр. Тэгээд ордны арын хаалгаар ярилцлага өгөх нүүргүй Баабар нь зугтан гарч билээ хэхэ.

Тэгчээд ардчилал ярихгүй шүү та нар. За Ардын намынхантай бол юу ч ярилтгүй бүгд хулгайчууд. Үүнээс бага ч гэсэн зөв зүйлийг олж хараасай гэсэндээ бичлээ. Гүйцээ.

Б.Баярмаа: Телеграммаас олсон 70 сая төгрөгөөсөө 25 саяар нь тэжээл авч малчдад хандивлажээ

Өмнөх нийтлэл

Малчдад туслах “Бид Монголчууд” аянд нэгдэхийг уриалж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ