Өнгөрсөн амралтын өдрөөр Цагаан сарын баяр ойртож буй энэ цаг үед хүн бүр л хүйтнийг амжуулаад баяртаа бэлдэн буузаа хийсэн байх.
Энэ үеэр УИХ-ын зарим эмэгтэй гишүүд бууз “ажиллагаа”-ны зургаа цахим хуудастаа оруулан бага үгүй шүүмжлэл хүртээд авсан бөгөөд үүний нэг нь УИХ-н гишүүн Д.Өнөрболор юм. Түүний хувьд цагаан сарын баяртаа бэлдэн ээжтэйгээ хамт буузаа хийлээ гэх зургаа нийтэлсэн нь олны шүүмжлэл хүртэн ХӨЛДҮҮ бууз барин чимхэж буй нь хиймэл харагдаж байна гэх зэргээр олны бухимдлыг хүргэсэн.
Тэгвэл тэрбээр цахим хуудастаа энэ талаараа тайлбар бичихдээ “Өчигдрийн жиргээ маань нилээн шуугиан тарьжээ дээ. Тавилттай гэж их шүүмжилжээ. Цагаан сард зориулсан нэвтрүүлэгт оролцож байх үедээ зорьж авахуулсан зураг минь билээ” гэлээ.
Comments