Нэвтрүүлэгч, цахим нөлөөлөгч Д.Одзаяа өчигдөр инстаграм хуудаснаа нэг сая дагагчтай анхны монгол хүн болсноо зарлаж, баяраа тэмдэглэж буй талаараа сонирхууллаа.
Түүнийг олон дагагч бүхий цахим палтформ дахь хуудсуудаараа дамжуулан бизнесийн байгууллагуудтай хамтардаг, сурталчилгаа хийдэг, мөн инфлүүнсер гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Одоогоос сарын өмнө түүний инстаграм дахь дагагчдын 80 мянга нь л жинхэнэ, бусад нь хуурамч хаягууд байна гэх агуулга хөндөгдөж, цахим орчинд нэлээдгүй шүүмжлэл хүлээсэн. Гэсэн ч тэрбээр эл шүүмжүүдэд хариу өгөлгүй чимээгүй байсаар сая дагагчтай болсноо зарлаж мөн л шүүмжлэлд өртөөд байна.
Зарим нэгэн олны танилууд хүртэл үүнд нь бухимдав. Тухайлбал, Л.Гүндалай “Би Монголын хамгийн олон фб дагагчтай хүн байв. Гэнэт 500 000 вьетнам нэмээд 1 өдрийн дотор 1 сая болчоо. Бас ичдэггүй” гэлээ. Мөн Сайхан бүсгүй групп админ Дээгий “Хайран сайхан нэр хүнд…. Одзаяа бол. сайхан хүүхэн, сайн ч нэвтрүүлэгч. Гэхдээ зүгээр л жинхэнэ дагагч нар нь жинхэнээрээ байсан нь хамаагүй дээр бишүү. Худлаа 1 сая болгож бөөн хэл аманд ороод дэмий л байхгүй юу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Түүнийг фоллов худалдаж авсан гэх яриа ч гараад байгаа билээ. Энэ талаар ютүүбер Түшиг хүртэл бичлэг оруулсныг бид өмнө нь хүргэсэн. Нэвтрүүлэгч Д.Одзаяа хуурамч фоллов худалдаж авсан уу
Сошиал орчинд цахим платформууд дахь дагагчдын тоо болоод хандалтад дүн шинжилгээ хийж, статистикаар харуулдаг албан ёсны “Social Blade” системийг ашиглан түүний инстаграм хаягт тандалт хийжээ. Үүнээс харбал Д.Одзаяаг 1,040,948 хүн дагаж байна. Эдгээр дагагчдын 0.31 хувь буюу 3,226 нь түүний хуваалцдаг мэдээ, мэдээлэл, зураг бичлэгүүдэд идэвхтэй хандалт үзүүлдэг. Харин үлдсэн 1 сая 30 мянга гаруй дагагч нь төдийлөн идэвхтэй ханддаггүй гэж харагдаж байна. Энэ үзүүлэлт өдөр бүр ийм байдаг гэсэн ойлголт биш бөгөөд түүний сүүлийн зургаан нийтлэлийн дундаж үзүүлэлтээр дээрх статистик харагдаж буй юм. Сонирхолтой нь сүүлийн 30 хоногт түүний дагагчдын тоо 400 мянгаар өсчээ.
Сэтгэгдэлүүд