шар мэдээ

Ч.Лодойсамбуу: Зурагт руугаа хуруу гараа гозолзуулсан хүмүүст зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж байгааталаар тайлбар нэхэх хэрэгтэй

Таны сэтгэгдэл

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж байна хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ талаар УЛААН БАЛ нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу цахим хуудастаа өөрийн байр сууриа ингэж илэрхийлсэн юм. 

Зурагт руугаа хуруу гараа гозолзуулсан хүмүүст зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж байгаа Цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй тайлбар нэхэх хэрэгтэй. Яг аль заалтаар яагаад зөрчлийн хэрэг үүсгэсэн бэ? Нөгөө “Дээрээс ирсэн тушаал” гэдгээрээ юу?

“Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм” гэжээ.

1. Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийн алинд нь ч “Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм” гэдэг өгүүлбэр, үг үсэг алга.

2. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16.1.1/түүний бие, нэр төр, ордон, өргөө, унаа халдашгүй дархан байна; гэжээ. Зурагтаар гарч байхад нь хуруу гараа гозолзуулж түүнийгээ цахим сүлжээнд түгээснийг Ерөнхийлөгчийн халдашгүй дархан нэр төрд халдлаа гэж үзэж байгаа хэрэг үү?

3. Зурагтаар гарч байхад нь эрхий хуруугаа хоёр хуруун завсраа хавчуулж дэлгэц рүү хандуулах нь ерөөсөө ч гутаасан, доромжилсон хэрэг биш. Дургүйцлээ л илэрхийлж байгаа нэг хэлбэр. Хүн хүнээ салаавч үзүүлж доромжилдоггүй. Салаавч харуулж басамжилдаг, эсэргүүцдэг, маргалддаг. Салаавч бол доромжлол биш. Дургүйцлээ үйлдлээрээ харуулж буй илэрхийлэмж.

4. Энэ бол эрх зүйн биш ёс зүйн хэрэг. Тэр хүмүүс тэгэж бичлэг хийснээрээ өөрсдийнхөө хэр хэмжээг л харуулсан. Зөндөө ч шүүмжлүүлж байна. Энэ бол хангалттай шийтгэл. Ёс суртахууны хэм хэмжээ нийгэмд өөрөө ингэж тогтдог. Цагдаа тогтоохгүй. Чадах ч үгүй.

Хүн хэнд ч дургүйцэх, түүнийгээ хэн нэгний эрхэнд халдахгүйгээр илэрхийлэх эрхтэй. Тэр үйлдэл муухай, бүдүүлэг байсан. Бүгд харсан, ойлгосон. Гэхдээ Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй эрхэд нь халдсан үйлдэл ерөөсөө ч биш шүү!

Байтлаа бүр хүнийхээ сэтгэл хөдлөлийг хорих нь  Цагдаагаа цагдах цаг болсон байна шүү хэмээжээ. 

738
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл