шар мэдээ

Загвар өмсөгч О.Билгүүний олон хүмүүсийг уриалсан ТОКЕН /coin/ дампуурчээ

0

Сүүлийн жилүүдэд иргэд цахимаар залилуулах гэмт хэрэг буурахгүй байгаа билээ. Үүний нэгэн тод жишээг энд дурдая. 

Загвар өмсөгч О.Билгүүн  инстаграмдаа 151 мянган дагагчтай бөгөөд 2022 оны  арваннэгдүгээр сарын 30-нд өөрийн албан ёсны хаягаараа олон нийтэд баталгаагүй мөнгө өсгөх арга, апплейкшныг танилцуулж байв.

Тодруулбал, 450 доллар оруулаад 2000 доллар болгож үржүүлээд авах боломжтой 4,5 хоногийн дотор 552 доллар суллаад авсан байна хэмээсэн. Үүнийг нь харсан олон хүмүүс санхүүгээрээ хохирсон гэх мэдээлэл түгэж эхлэв. Түүний хувьд өмнө энэ талаар нэлээд их сурталчилгаа хийж дагагч нараа өөртөө элсүүлж байсан ч ийнхүү тус ажил нь дампуураад эхэлжээ.

 

Тухайн үед О.Билгүүн,  БНХАУ-ын крипто зах зээл дээр хүч түрэн гарч ирж буй шинэ төрлийн блокчэйн платформ дээр суурилсан крипто төслийг Монголын зах зээл рүү оруулж ирээд ажиллаж байна. Энэ нь TURING SMART CHAIN (TSC) гэдэг блокчэйн платформ юм.

Уг платформ маань төвлөрсөн бус удирдлагын тогтолцоотой буюу DAO ( decentralized autonomous organization) юм. DAO гэдэг тухайн төслийн ард хэн нэг тухайлсан этгээд хуулийн этгээд байж бүх зүйлийг удирдаж шийддэг зүйл биш юм. Өөрөөр хэлбэл энэ төсөлд хөрөнгө оруулж хүн бүр энэ төслийн эзэн буюу хувьцаа эзэмшигч гэж ойлгож болно. Уг платформ маань БНХАУ -д үүсч 3-4 жилийн хугацаанд тогтвортой хөгжүүлэлт хийгдээд явж байгаа юм.

Энэ TSC -ийн нийт хэрэглэгчийн тоо одоогийн байдлаар 3,150,000 хаяг бүртгэлтэй байна. Хаягийн тоо нь өдөр 10,000 аар нэмэгдэж байна. Энэ бүх тоо баримтыг тухайн блокчэйний скан дээр харж болно. Энэ блокчэйн нь одоогоор ETHEREUM-ийн ERC-20, TRON -ны TRC-20 сүлжээг ашиглаж байна. Хятадуудын хийж буй тооцооллоор одоо өсч буй хаягийн өсөлтийг томъёолж үзээд энэ өсөлтийн хурдаараа явахад Хятадын цагаан сар болох үед нийт хаягийн тоо 10,000,000 -д хүрнэ гэж байгаан байна. Тэгэхээр энэ маань манай дотоодын крипто маркет шиг маш бага эзэлхүүнтэй буюу нэг төсөл дээр 1 мянгаас 5 мянга хүрэхтэй үгүйтэй цөөхөн тооны хэрэглчийн тухай ойлголт биш юм.

Нөгөө талаас энэ дэлхийн хамгийн их хүн амтай, хүчирхэг эдийн засагтай, хөрөнгө оруулалтын сэтгэл зүй суучихсан тэр хүмүүсийн бий болгоод дотооддоо тэлэлт үүсгэж байгаад дэлхийд гарч ирж байгаа маш том платформын тухай ойлголт юм. Үүнийг дотоодын элдэв луйварын замаар хийсэн бусад төрлийн крипто төслүүд болон элдэв прамид понзитой харьцуулж харлуулж байгаа нь харамсалтай байна. Энэ төсөл маань Индонез, Итали, Өмнөд Солонгос, Малайз зэрэг улсууд гараад хөгжөөд явж байна.

Бид мэдэхгүй зүйлээ ямар ч судалгаагүйгээр мушгин гуйвуулж харлуулж байдаг, аливаа асуудалд өөрийн судалгаа мэдээлэлгүйгээр шууд харлуулж буй нь тоогүй хэрэг юм. Нэгэнт дэлхийн хамгийн их хүн амтай зээл дээр нэгэнт үүсч хөгжөөд маш их хэмжээний хөрөнгө мөнгөний төвлөрөл бий болчихсон тэр тос мөнгөний сан (Pool) -с бидний хэдэн цөөхөн Монголчууд ороод ашиг олж хүртье гэсэн юм.

Гадуур сошиал орчинд тараад байгаа шиг элдэв прамид понзи хууль бус зарчмаар явж байгаа зүйл огт байхгүй. Ер нь бид үнэт цаасны зах зээлд болон бусад төрлийн уламжлалт аливаа бизнесийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтаар хийдэг. Түүний дараа тухайн хувьцааны үнэ өсөх эсхүл тухайн бизнесийнхээ ашиг орлогыг хурааж тодорхой цаг хугацааны дараа өөрийн зорилго хүссэн ашгийг олж авдаг. Түүнтэй эгээ адил. Өөрөөр хэлбэл та ямар нэг бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр худалдан борлуулахад та худалдан авагчыг хайж олох хэрэгтэй биз дээ.

Та хурдан бараагаа худалдахыг хүсвэл олон худалдан авагчийг олж илүү хурдтай ажиллах зайлшгүй шаардлагатай болно. Хэрэв та залхуу бол таны олох ашиг орлого танд удаж байж л орно. Яг үүнтэй адил таны оруулсан хөрөнгө баталгаатай өснө та юу ч хийхгүй байсан та оруулсан хөрөнгийнхөө өгөөжийг хүртэх л болно. Энэ бол баталгаатай зүйл” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Хүнсний инженер О.Гал-Очир: Фэйсбүүк дэх арьсны өвчний хохирогчид ихэссэний Гавъяатан нь И.Цэрэнхүү ”эмч”

Өмнөх нийтлэл

Дэлхийн алдарт “MAGIC MIKE show” шоу Монголд

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ