шар мэдээ

Францад 600 мянган еврогийн үнэ бүхий зүйлээ дээрэмдүүлсэн Ерөнхий сайд асны хүү нь Б.Баттүшиг үү

Таны сэтгэгдэл

“EUROPE 1” сайт Монгол Улсын Ерөнхий сайдын асны хүүПүрэв гаригт Францын нийслэл Парис хотын Ланди замын ойролцоо дээрэмдүүлсэн тухай мэдээлжээ.

Тодруулбал түүнийг эхнэрийн хамт “Шарль де Голль” нисэх онгоцны буудлаас таксигаар зорчиж явж байхад нь скүүтертэй хоёр этгээд машины хойд цонхыг хагалж, үнэт эдлэл бүхий цүнхийг нь хулгайлсан гэнэ. Хохирлын хэмжээ 600 мянган еврогоор хэмжигдэж буй аж.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар эдгээр хохирогчид нь Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү, Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч, МАН-ын Бага Хурлын гишүүн Б.Баттүшиг,  “МАК” группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Нямтайширын охин Н.Цэлмүүн нар байж магадгүй гэнэ.

Харин энэ талаар түүний эхнэр Н.Цэлмүүн цахим хуудастаа бичихдээ, Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон, миний гэр бүлийн хүн биш шүү.

Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна. Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, огт бэлэн мөнгө байгаагүй гэдгийг онцольё гэжээ. 

508
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл