шар мэдээ

АН-н даргын зөвлөх И.Амаржин: Авгай хүүхэд гээд хувь хүн рүү нь дайрч байна. Би нээрээ яг ямар буруу юм хийсийн бэ гэхээр чи улстөрд энэ байтугайг үзнэ гээд ам таглах жишээний

0
2023 оны 2-р сарын 26-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн билээ.
АН-ын дарга Л.Гантөмөр энэ хугацаанд АН-ын Хэрэг Эрхлэх Газар, АН-ын даргын Ажлын албаа тус тус бүрдүүлээд буй. Комедиан буюу сонирхогчийн хошин шогч, Англи хэлний багш И.Амаржин АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд түүний талаар олон хүн шүүмжлээд буй ч тэрбээр өөрийн байр суурийг ийн бичжээ.
Тэрбээр бичихдээ, Ирэх сонгууль бүр лалрын лалар болох нь ээ. Гадаадад сургууль соёл төгссөн залуус нь эсрэг намд орвол шууд ЛАЛАР болгох даалгавартай хувь хүн рүү нь шууд ноцох хэдэн тролл ажилд авчихаж. Хамгийн новшийн нь МАН-д биеэ үнэлсэн хэдэн инфлүүнсрүүдийг нийтээрээ жигшсэн учир олон дагагчтай гэж мань мэтийг ХАМРУУЛЖ харлуулах чиглэл авсан юм байна. Залуу хүнийг залуу хүнээр нь харлуулна. МАН тэгдэг л дээ. Ганжавхланг хүртэл харлуулж чаддаг нам намайг бол юу юугүй булшлах юм байна. Авгай хүүхэд гээд хувь хүн рүү нь дайрч байна. Би нээрээ яг ямар буруу юм хийсийн бэ гэхээр чи улстөрд энэ байтугайг үзнэ гээд ам таглах жишээний. За худлаа ярьж хулгай хийсэн бол намайг цовдол л доо. Би дэвших гээд байгаа юм уу? Надаас юундаа тэгтлээ их айна вэ? Би мөнгө авсан юм уу? Нэгэн цаг үед бүх насаараа бие биенээ хайрлана гэсэн хүн бодлоо өөрчлөхөд гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдье гэж 2 жил хичээгээд бараагүй тортой хувцсаа аваад л явсан шд. Мөнгө төгрөг надад одоо юу ч байхгүй. Ор мөртэй гүтгэлдээ ядаж. МАН-ын лалруудаа та нараас болж ард иргэд ядуу байгаа шүү гэдэг хорслыг нь хөдөлгөсөн кампанит ажил хийвэл хийнэ шд. Оронд нь зөрүүлээд ямар бодлого боловсруулах вэ гэдэг дээр ажиллаж байхад та нар Амаржин шиг новшнуудаас болж энэ улс хөгжихгүй байгаа гэнэ үү?! Ичээчээ. 18-35 насныхаа залуусын 100,000+ саналыг алдах гээд шээс нь гойжих гээд байгаа юм байна л даа. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй арчаагүй хэдэн залуус хөлслөцөн. Эр хүн ялж болно, ядагдаж болно. Чадал байхад яахав мөнгө олддог л юм. Улсаасаа урваж болдоггүй юм шүү лалруудаа. Ямар увайгүй PR хийж байгааг түүх гэрчилнэ ээ. Та нарыг хууль шүүхгүй юмаа гэхэд бурхан шүүнэ ээ. Гүтгэж доромжлох тусам чинь залуусаа улам нааш нь татна за!

Н.Өнөрцэцэг: Бадарчийн допингийн золиосонд өөр эгэл жирийн бөхчүүд хохирсон гэдгийг санаарай. За хараагаад ороод ир

Өмнөх нийтлэл

“Хушхан” брэнд Монгол-Хятадын IV экспод оролцож байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ