Н.Өнөрцэцэг: Бадарчийн допингийн золиосонд өөр эгэл жирийн бөхчүүд хохирсон гэдгийг санаарай. За хараагаад ороод ир
Өнгөрсөн өдрүүдэд хэвлэлийн гол сэдвийн нэг нь энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхийн допингийн шинжилгээний хариу болоод буй. Үүнтэй зэрэгцэн хэд хэдэн сэдэв гарч ирж энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг ч нэлээдгүй мэдээлэл түгээж байгаа. Энэ удаад тэрбээр бичихдээ,
За унтаад сэрлээ. Хэрүүлээ үргэлжлүүлэх үү, хулгай хийсэн хууль зөрчсөн хүмүүсийг зарлана. Хуулийн байгууллага нь нэрлээгүй байхад ч нэрлэнэ. Баримттай мэдээлээд алдсан мөнгөнүүдийг чинь олоод ирснийг та нар бодвол мартаа биз. 1998 онд эмийн жагсаалтаас гараад монголд орж ирэхгүй бодисыг олж авч хэрэглээд түрүүлээд, түүнийгээ мэдээд найраа хийгээд хамаг юм аа авчихаж байгаа нь ЗАЛИЛАН за. Зүүн гарын шуу нь хугарсан байхад нуруу, хөл хугарсан хүнд гэмтлээ гэж мэдээлэл тарааж буй нь ч гэнэн бөхөө гэсэн иргэдийн сэтгэл зүйгээр наадагч. Одоо л энэн дээр нь өрөвдүүлээд авъя гэж ярихыг чинь сонссон, мэдсэн учир бүр эгдүү хүрсээн.
Ирж шинжилгээний хариугаа авчихаад мэдэхгүй хөдөө байна, В сорьцоо өгье гээд хамгийн сүүлийн өдөр нь ирж хэлчихээд мэдэхгүй хөдөө байна, юун В сорьц гэж мэлзсээр байгаа нь цагаан цаас гэж харагдахгүй байна.
Цаашдаа юу байна, зарлаад явна. Бидний мэдээллийг авахыг хүсэхгүй бол заригийг, намайг дагахаа болиорой за
Бадарчийн допингийн золиосонд өөр эгэл жирийн бөхчүүд хохирсон гэдгийг санаарай, үнэн заримдаа яг чөтгөр шиг муухай байдаг, гэхдээ цаг хугацааны дараа гэрэлтэнэ.
За хараагаад ороод ир хэмээжээ.
Харин түүний талаар жүжигчин Б.Цэцэг нэлээд шүүмжлэлтэй бичсээр буй. Түүний нөхөр хэмээн яригдах болсон эрхмийн компанибуюу Нутгийн компанийн нэр дээр барилддаг улсын арслан Бадарчийг ихээр шүүмжилж буй Өнөрцэцэгт хандан мөн цахим хуудастаа дараах зүйлсийг бичжээ.
Хүн яагаад ингэж тийрэнтэж чаддаг юм бол? Осолд орчихоод байхад үхээгүй байна битгий маягла гэх янзтай тавлаад хэдэн зуун пост бичээд сууж байдаг. Өнөрөөгийнхөөр бол тус иргэн үхсэн байх ёстой юм байх. Илтэд хүнийг харааж, үхэл заналхийлж сошиал ертөнцөд эрээ цээргүй, ёс зүйгүй авирлаж байхад яагаад хууль хяналтын байгууллага дуугүй байна вэ?
Энэ хүнийг хууль хяналтийн байгууллага шалгамаар байна! Яагаад хуулийн хугацаа болоогүй байхад худал үнэн мэдээлэл тараав? Яагаад энэ эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүн өдийг хүртэл бусдын нэр төрд халдаж байхад хууль хяналтын байгууллага дуугүй хараад байна бэ?
Үнэхээр энэ хүүхэн Нямбаатар
Сэтгэгдэлүүд