шар мэдээ

Жүжигчин Р.Анхням цэцэрлэгтэй болох мөрөөдөлтэй

0

Жүжигчин Р.Анхнямыг уншигч та таних биз ээ. Тэр хамгийн даруухан атлаа чадварлаг, авьяастай нэгэн. Анхны бүтээсэн дүрээсээ л шуугиан дэгдээж явсан. Хамгийн сүүлд Оскарын шагналт Франц найруулагчийн хараанд өртөж “Чонон сүлд” киноны гол дүрийг бүтээсэн.

Миний нэг мөрөөдөл байдаг юм. Гэхдээ бүтэх бүтэхгүйг нь мэдэхгүй. /Би одоо хийдэг ажилдаа маш их хайртай болохоор энэ ажилдаа бүхнээ зориулж ч мэднэ/ Би хамгийн сайн цэцэрлэгийн багш сургадаг газар очиж сураад жижигхэн хөөрхөн цэцэрлэг байгуулаад жижигхэн гайхамшигт хүмүүсийг өсөж хөгжихөд туслаад дунд нь яг хүүхэд шиг эргэлдэж өнгөрөөх юмсан гэж мөрөөддөг байлаа хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлж бусадтай хуваалцав.

Түүний хувийн амьдралаас сонирхуулахад, тэрбээр өөрөөсөө 10 насаар ах хүнийг амьдралынхаа ханиар сонгож, ихэд нам гүмхэн амьдрах болсон. Р.Анхням “Намайг анх Баярсайхантай суух гэж байхад нэлээн олон “Биеийн тамирын багш”-тай суучихав гээд л нээх гайхаж байж билээ. Их л мөнгө олдог баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаа юм. Би болохоор мөнгөний хойноос биш миний хойноос гүйдэг хүний эхнэр болох санаатай байсан маань энэ л дээ. Миний нөхөр зүгээр ч нэг “Биеийн тамирын багш” биш ээ.

Волейболын тамирчин, ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, Монголросцветмет нэгдлийн дэргэд “Уурхайчин” спорт клубыг анх үүсгэн байгуулалцаж одоо 20-иод жил үйл ажиллагаа явуулж олон тамирчид гаргасан хүн юм байгаа юм. Тухайн үед гайхаад байсан хүмүүс сайн мэдээ ч үгүй байх. Өөрөө ер нь даруухан хүн болхоор хүн л ам хэлнээс нь чангаахгүй бол юм ярихгүй л дээ. Одоо миний нөхрийн волейболын спортоор бэлтгэж гаргасан мэргэжлийн 560 орчим шавь нараас нь ОУХМ 12, Спортын мастер 120, Спортын дэд мастер 160 орчим гарсан байна. Охидууд минь ийм залуу тааралдвал шууд л эхнэр нь болоорой. Чамайг тэвэрч, чамайг хайрлаж, унаган гэртээ байсан өнгөөр чинь гамнаж чадах хүний л эхнэр болоорой. Нөхрийнхөө ажлыг хэр их мөнгө олж байгаагаар нь биш хэдэн хүний амьдралыг сайхан болоход нөлөөлж байгаагаар нь дүгнээрэй. Хүний амьдралд тийм их юм хэрэггүй. Идэх хоол, унтах газар, өмсөх хувцас хэмжээтэй. Нэг нэгнээ дэмжиж, үр удмаа зөв хүмүүжүүлж, утга учиртай амьдрах л илүү чухал юм шиг… “ хэмээсэн байсан удаатай.

Жүжигчин Цэдогийн халуухан төрх

Өмнөх нийтлэл

Н.Өнөрцэцэг: Бадарчийн допингийн золиосонд өөр эгэл жирийн бөхчүүд хохирсон гэдгийг санаарай. За хараагаад ороод ир

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ