Х.Гаажид: 4 хүүхдийнхээ ээжээс унаж явсан машин, утасны дугаарыг нь хулгайлсан хүн улсад 4,000 хүний стадион барьж өгөв
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд Х.Гаажидтай гэрлэсэн гэрлэлтийн гэрчилгээгээ устгуулсан асуудал гарч олны анхааралд өртсөн. Тэгвэл энэ удаад түүний эхнэр Х.Гаажид дараах зүйлсийг дахин бичжээ.
Шинэ онигоо: 4 хүүхдийнхээ ээжээс унаж явсан машин, утасны дугаарыг нь хулгайлсан хүн улсад 4,000 хүний стадион барьж өгөв.
Тордайн Ганболдын ээлжит нэг жүжиг. Бүр арга техник нь яг ижил. Бусдын хийсэн зүйлийг өөртөө нааж, бүрэн мэдээлэлгүй хүмүүст өөрөө хийсэн мэт ярьж, тэднээр өөрийгөө магтуулах.
Жишээ нь надад Т.Ганболд 5 сая доллар өгч салсан гээд гадуур яриад байна гэсэн.
Чин үнэн нь 4 хүүхдийнх нь эх 26 дах сардаа бусдын байраар түрээсийн зардлаа өөрөө бүрэн даагаад, ширхэг төгрөг ч Т.Ганболдоос авалгүй хүүгээ дагуулаад амьдарсаар байгаа.
Хүний амьдралын хамгийн гоё залуу насыг худал хуурмаг бүхнээр үрэн таран хийчээд гэнэт хүн чанартай, хоншоортой эр болох гэж оролдоостой. Улс даяараа ямар хүнийг чинь мэдчихээд байхад.
16 жил ханилсан хань, 4 хүүхдээ үгүйсгэж гэрлээгүй гээд шүүхдээд байдаг адгийн жүжигчний жинхэнэ нүүр царайг өчнөөн хулхидуулсан, хууртагдсан хүмүүс нь мэдээд байна. Хэд хэдэн шүүх дээр Ганболдтой шүүхдэлцэж байгаа хуучин хамтрагчид нь зөндөө байна.
Архангай угшилтай олон зуун бизнесмен, компаниуд, улстөрчид, нутгийн захиргаа нь улсын төсвөөс, ивээн тэтгэлэгээр мөнгө хөрөнгө босгон хийсэн арга хэмжээг Тордайн Ганболд хийсэн юм байна л даа.
Нарциссист хүн бусдад таалагдахын тулд олон дүрд хувирч чаддагийг энэ хүн мэддэггүй бололтой. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан.
Агуулга биш хэлбэр хөөдөг хүмүүс бие биенээ олжээ. Ганц бие хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү. Надад ямар хамаа байхав. Баяр хүргэе та хоёртоо.
Сэтгэгдэлүүд