Цэнхэр үст Цэрэн: Оюунгэрэлийн уйлахыг санаандгүй хараад өмнөөс нь их ичлээ ш дээ…
Өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт үерийн гамшиг тохион дөрвөн хүний аминд хүрсэн билээ.
Энэ бүх үйл явдалд хотын одоогийн удирдлагууд буруу ажиллаж байгааг шүүмжлэн Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлсэн.
СУМЬЯАБАЗАРАА ЗҮГЭЭР Л АЖЛАА ӨГ ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЭЭД ЭХЭЛЛЭЭ. Хотын дарга нар бороонд ямар буруутай вэ гээд байгаа хүмүүст давхар хариулья. Гамшгийн тухай хуулиар үер ус, гал түймэр, газар хөдлөлт, гоц халдварт өвчин зэрэг давагдашгүй хүчин зүйлд бэлэн байх, гамшгийн үед авран хамгаалах ажлыг Засаг дарга нар, Засгийн Газрын хариуцсан сайд, Онцгой байдлыхантай хамт зохион байгуулах үүргийг хуулиар хүлээдэг. Урьдчилан сэргийлэх ажилд үерийн далан барьж байгуулах, гамшгийн үед иргэдийг байрлуулах нөөц газар, талбай бэлтгэх, хоол, унд, гэр, майхан бэлэн байлгах гэх мэт асар олон ажлыг хот байгуулалт бусад холбогдох хуультай зохицуулан хийх ёстой. Тэгэхээс үерийн үед баахан сэтгүүлчид дагуулж явж, шуудайтай шороо үүрч үзүүлэх биш шүү. Энэ удаагийн бороо анх удаагийх биш. Мэргэжилтэнгүүд олон жилийн өмнөөс байнга анхааруулж хэлж байсан, аргаа бараад би хүртэл 2 жил шүүхдэж байна. Огт юм ойлгодоггүй, алмай тайван зангаасаа болж арга хэмжээ аваагүй удсанаас байдал хэцүү болсоныг ойлгоё гэж хичээе. Ядахдаа зун дуустал онцгой байдлыхныг бэлэн байлгах, цаг уурынхантай хамт эрсдэл тооцох, наадам хэсэхгүй өмнөх асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр Долгорсүрэнгийн Сумъяабазар та үнэхээр сэтгэл гаргасангүй ээ. Таньд 1.7 сая хүний амь нас, эд хөрөнгө биш өөрийн өр шир, улс төрөө хэрхэн авч явах вэ гэдэг сонин байх шиг байна хэмээн ярьсан.
Харин түүний талаар иргэн Э.Цэрэндолгор буюу Цэнхэр үст бичихдээ, Сая Оюунгэрэлийн уйлахыг санаандгүй хараад өмнөөс нь их ичлээ ш дээ…
Улс төрд байхдаа хулгайгаар кноп дарж, соёлын өв устгаж, ард түмнээ бодоогүй хүн ард түмний хямрал уй гашуу дээр улс төрийн оноо авах гэж жүжиглэнэ.
худ лэди … тааруухан жүжиг… хямд попролт… увайгүй эм
Сэтгэгдэлүүд