Төөгө: Зүгээр л хүүхдийн боломж хулгайллаа, хулгайч гээд л орилоод дайрчихдаг эмэгтэй байна лээ…
Сошиал орчинд бүжигчин Төөгөө нэрээрээ илүү танигдсан Г.Саруултөгс сүүлийн үед инстаграмм бус фэйсбүүктээ идэвхитэй болсон бөгөөд энэ удаад тэрбээр Боловсролын зээлийн сангаар нэлээд шүүмжлүүлсэн эхнэрийнхээ талаар ингэж бичжээ.
Саяхан л гэхэд Заяа бид 2 МУ-с ямар ч зээл тэтгэлэг амьдралдаа авч үзээгүй хүмүүс байж л энэ Өнөрцэцэгийн төлбөртэймуу тавилттаймуу гэнэтийн 2,3 хоногийн дайралт сэвэлтээр ард түмний дайсан болсондог.
Зүгээр л хүүхдийн боломж хулгайллаа, хулгайч гээд л орилоод дайрчихдаг эмэгтэй байна лээ. Хамт бас хэдэн арван ч page дээр хэлсэн болгон нь автоматаар мэдээ болж ороод байдгийн… Заяа Төөгөгийн instagram -г устгая, гадаад бизнесүүдтэй холбоотой харилцааг нь устгая гээд баахан аян хүртэл энд тэндээс гэнэт гарч ирээд…
Би одоо тэр Боловсролын зээл мээлтэй нь ямар ч хамаатайн. Заяа ч амьралдаа тийм юманд өргөдөл, санал хүсэлт ч явуулж үзээгүй. Мань 2-р зүгээр туг тахиаш…
Миний нэр хүнд гэж ер нь энэ Монголын шар хэвлэл, сэтгүүлчдийн балгаар хэчнээн сайныг үйлдэж бусдын амьдралыг өөрчилсөн ч муугаар л яригдаж байдаг зүйл болтолоо хар зүйл болоодохсон. Харамсалтай нь нэг ч сэтгүүлч нь ирээд бодит ярицлага авчихгүй зүгээр л гарчиган мэдээн дээр уянгын халил нэмээд л сэвээд байх юм билээ, миний талаар бичээд байдаг зүйлсийнхээ талаар яг надаас ирээд ярилцлага авбал үнэн зөв нь тодорхой болж болно доо… Одоо болтол 2017 оноос хойш 1 ч байхгүй…
Одоо юу бодож байгааг чинь мэдэж байна. Шүүхдээч цагдаагаар яваач гэж… Намайг хүссэнээрээ сэвж хандалт авдаг энэ page-үүд, сэтгүүлчид, “influencer” -үүдэд арга хэмжээ авъя гэмэн ч тэдний эсрэг хуулиар явъя гэсэн ч Монголд хувь хүний нэр хүндэд халдсанаас болж учирсан хохирлыг тооцоолох боломжгүй, алдагдсан боломжийг өртөг тооцох арга хууль Монголд байхгүй. Бодит цуцлагдсан гэрээ, алдагдал хүлээсэн тоо баримт хэрэгтэй, шүүхийн процесс нь өөрөө хэдэн сар жил болно. Хуульч нарын цалин хэдэн арван сая болно гээд хэзээ ч эд нартай бодитоор хариуцлага тооцож тэмцэх боломжгүй юм билээ.
Буцаагаад хэрэлдэе гэхээр “хэрвээ 2 хүн хэрэлдэж байвал 2 тэнэг хүн байгаагийн шинж” гэж би өөрөө адилхан болчих гээд байдаг
Ёстой тамын тогооны үлгэр гэж энэ Монголын сэтгүүлзүй, facebook хов живийг л хэлэх
Сэтгэгдэлүүд