шар мэдээ

“Top line” хамтлагийн дуучин Д.Наранцогт авто ослоор өөд болжээ

Таны сэтгэгдэл

Өвөрмонголын “Top line” хамтлагийн дуучин Д.Наранцогт 2023 оны долоодугаар сарын 26-нд автомашины ослын улмаас таалал төгслөө.

“Тоp Line”  хамтлаг нь “Freezone” хамтлагийн “Зүүдний дагина”  дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос  өндөр үнэлгээ авч байсан билээ.

Тус хамтлаг 2017 оны арванхоёрдугаар сард Хөх хотноо албан ёсоор байгуулагдсан бөгөөд Өвөр монголын шилийн аймгаас гаралтай залуус хамтлагийг бүрдүүлдэг бөгөөд “Nature Sound” дуулаачийн төвийн багш  А.Мөнгөнсүх  ӨМӨЗО-д очиж  хичээл заах үеэрээ  “Тоp Line”  хамтлагийг бүрдүүлж  байсан гэнэ.

Түүний ар гэр, хамтлагийн гишүүд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

583
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл