шар мэдээ

Яруу найрагч Х.Тэргэл: Хулан эм явсан газар Хуудуу маапаан ихтэй

0
Өөрийн өвөрмөц ертөнцөөрөө ялгарч чаддаг яруу найрагч Х.Тэргэл нөхөр, хоёр хүүхдийн хамт АНУ-д амьдраад багагүй хугацаа өнгөрчээ. Их сургуульд мөр зэрэгцэн номын дуу сонсож явсан чадварлаг яруу найрагчид бол Х.Тэргэл яруу найрагч Ц.Хулан нар юм. Тэд сүүлийн хэдэн жил цахим орчинд хоорондоо хэд хэд маргалдаж байсан. Х.Тэргэл яруу найрагч Ц.Хуланг МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх хэмээх албан тушаалд тухлан суугаа Ц.Хуланг хуурамч дипломтой мөн Болор цом”-ыг хоёр ч удаа арын хаалгаар авсан гэх Х.Тэргэл түүнийг нам нам дамжин явааг нь тун ч их шүүмжилдэг байсан. Үе үехэн цахим хуудастаа хатуухан үгс чулууддаг тэрбээр энэ удаад дараах зүйлсийг шүлэглэн бичжээ.
Унтсан эрээсээ эхнэрт чинь хэлнэ шүү гэж айлгаад байр салганаа. Амрагласан хамбаасаа чийчаан салганаа. Эрхэлсэн Элбэгдоржоосоо гавьяат салганаа Базсан базалцсан Баттулгаасаа даргын сэнтий салганаа Сууж чадаагүй эрийнхээ оронд шуудхан нэгнийг Чиний хүүхэд гээд эхнэр хүүхдээс нь салганаа Хүүхдээ гаргамагц өшиглөж гудманд гарганаа Өнөөх хөөрхий эр удаагүй аймшигт ослоор өнгөрсөн Араас нь авааль эхнэр нь гэнэтийн зуурдаар одсон Хоёрын хоёр хүүхэд өнчирч үлдсэн дээ Байр өгсөн эрээ баруун зүүнгүй загнаж Чийчаан өгсөн хамбаа чиний хонь жилтэй эм хэн бэ гээд ноцож Эрхэлсэн Элбэгдоржоо энүүн шиг муу хүн үгүй гэж нульж Базалцсан Баттулгаа балай булай гэж чарласан Зууж ноцож зулгаахдаа гаргуун Найзаа матаж шоронд суулганаа Нармайг нь цохиж эмнэлэгт хэвтүүлнээ Наргиж наадаад нөхөрт нь олиноо Найгүй их хүн чанартай Наль наль дуугарч Ээж аав минь,эх орон минь гэж уянгалж Ээдээ мөнчиг гаатай жаатай жүждэг Эх оронч эгэлгүй шударга эм Эх орныхоо төлөө үхэхээс ч айдаггүй Эгэлгүй хосгүй эм ээ гэж Ийм хосгүй идтэй шидтэй Элит том би баян гэж бархирдаг эмийг Элдвээр хэлж атаархагсад хөөрхий Есөн шид нь бүгд бүрдсэн аймшигтай энэ эмийн төлөө Эх орноороо талцаж хэрэлдэж Эх оронгүй болсон ч ямар хамаатай юм Эгэлгүй энэ эм үнэхээр шударга Ийм гого эмийн төлөө Утсан улаан амиа зориулж Улс Монголоо зарсан ч яахав гэж Уурлан чичрэгсэд аяа агуу Үг нь сүү шиг ч Үйлдэл нь ялгадсанаас дор Шунал нь хязгааргүй энэ эм нь Шуудхан цагаадаж баатар болоосой доо Нүд нь сохор тархи нь бяцарсан Нүглээр дүүрч бузраар хахсан Зөвийг биш худлыг хөөргөж Үнэнийг бус хуурамбааг өөгшүүлсэн Ийм мулгуу мунхаг түмэнд Иймэрхүү улс л шүтээн нь юм даа Үнэнд дуртайгаа гайхах улс Үнэнээ хараад зугтан Худалд очиж наалдах Хуурамбааг шүтээд майлалдах Батгана явсан газар Балаг ихтэй бол Хулан эм явсан газар Хуудуу маапаан ихтэй гэж…

“ГУРВАН ОХИН” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ Д.СОЛОНГО ХҮҮХЭДТЭЙГЭЭ

Өмнөх нийтлэл

“Top line” хамтлагийн дуучин Д.Наранцогт авто ослоор өөд болжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ