шар мэдээ

“ГУРВАН ОХИН” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ Д.СОЛОНГО ХҮҮХЭДТЭЙГЭЭ

0
“Гурван охин” хамтлаг “Киви” хамтлагаас хамаагүй өмнө байгуулагдсан охидын хамтлаг. Анх хамтлагийн ахлагч Д.Солонго өсвөр наснаасаа эхлэн байгуулсан хамтлаг эдүгээ 20 шахам жил болж байна. Анхны бүрэлдэхүүн нэг л удаа өөрчлөгдөж, Г.Анхмаа нэмэгдэн орж ирснээр 18 жил боллоо. Хамтлагийн бүсгүйчүүдийн нас 35-36 хүрлээ. Гэсэн ч “Гурван охин” хамтлаг нэрээ өөрчилсөнгүй. 30 гарсан бүсгүйчүүд энэ нэрэндээ “гологдохооргүй” биеэ сайхан авч явдаг. Тус хамтлагийн гишүүн Х.Ану, Г.Анхмаа хоёр ойролцоо хадамд гарч, хүүхэдтэй болсон.
Хамтлагийн ахлагч Д.Солонго хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд хадамд гарч, “Монгол Хьюндэй” компаний захирал Д.Энхсайхантай хамт амьдарч байгаа нь олонд ил болсон. Дуучин Д.Солонгын нөхөр болох хүний анхны эхнэр бурхан болсон, насанд хүрсэн нэг охинтой.
Харин хоёр жилийн өмнө охин нь амаржиж, “Монгол Хьюндэй” компаний захирал өвөө болсон юм.  Тиймээс “Гурван охин”-ы Соко эмээ болсон гэж сайтууд бичсэн удаатай.
Рок попынхон дотор олон Солонго нэртэй дуучин бий. Харин Д.Солонго шиг хамтлаг ахалж яваа нь үгүй. Тиймдээ ч хожуухан хувийн амьдралаа төвхнүүлсэн тэрбээр ээж болсон бөгөөд хүүхдийнхээ зургийг анх удаагаа цахим орчинд нийтэлсэн юм.

Ж.ЧИНБҮРЭН: Махан идэш ихтэй ард түмний дунд элэгний өвчлөл өндөр байдаг

Өмнөх нийтлэл

Яруу найрагч Х.Тэргэл: Хулан эм явсан газар Хуудуу маапаан ихтэй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ