шар мэдээ

Цахим орчинд олноо танигдсан Дээгий бүсгүй сошиал инфлүзерүүд гоо сайхны хагалгаа сурталчилахдаа хүнлэг байх хэрэгтэйг сануулав

Таны сэтгэгдэл
Цахим орчинд хошин бичлэгээрээ анх олноо танигдсан Дээгий гэх бүсгүй Туркээс онлайнаар бараа бүтээгдэхүүн монголчууддаа борлуулдаг гэдгээрээ сошиал орчинд олон дагагчтай нэгэн болсон.
Тэрбээр тус улсад гоо сайхны мэс засалд орсон тухайгаа шууд дамжуулалтаар ярьж олон бүсгүйчүүдэд энэ талаар тун бодууштай сэрэмжлүүлэг хүргэж олны анхаарлыг татааад авав. Тэрбээр өнөө цагийн бүсгүйчүүдийн гоо сайхны нэг шалгуур болоод буй “өгзөг”-ндөө сэтгэл дундуур явдаг төдийгүй 2 жил дасгал хийсэн ч өгзөгтэй болоогүй тухайгаа ярьсан юм. Ийнхүү тэрбээр Турк улсдаа өөх соруулж, өгзөг хийлгэх мэс засалд орсон байна.
Мэс заслын тухайд 5 цагийн турш үргэлжилсэн, норкоз нь гарсны дараа маш их даарч хэвтэж буй ортойгоо хамт чичирч, хүчтэй өвдөлт мэдэрчээ. Тиймээс зүрх судасны өвчтэй, хэт мэдрэг хүмүүс энэ мэс заслыг дааж чадалгүй амь насаа алдах эрсдэлтэй гэдгийг бүсгүйчүүдэд сануулж, анхаарууллаа. Одоо түүний биеийн байдал харьцангуй дээрдсэн, хэцүү зүйлс ард нь хоцорсон тухай тэрбээр нулимс дуслуулан ярьсан юм.
Энэ ярианы агуулга нь олны танил гэх хүмүүс сошиал орчинд элдэв бараа сурталчилгаа хийх, хагалгаанд орохыг уриалдаг ч ард нь хэр их хор уршигтай талаар огт ярьдаггүй, шууд л ийм гоё сайхан болчихно гэх мэтээр ташаа ойлголт өгдөг хэмээн ярьсан юм.
626
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл